“Maplecroft” олон улсын байгууллагаас халдлагад хамгийн их өртдөг, өртөх магадлалтай улсуудыг шалгаруулсан тухай “Ройтерс” мэдээлжээ. Улс орнуудын хууль сахиулах байгууллага, АНУ-ын Холбооны мөрдөх товчоотой хамтран гаргасан “Terrorism Risk Index” жагсаалтын нэгдүгээрт Сомали орсон байна.
Хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагуудаас гаргасан судалгаагаар өнгөрөгч онд Сомалид 556 халдлага гарч, 1437 хүн амиа алдсан байна.
Уг жагсаалтыг гаргахын тулд мэргэжилтнүүд сүүлийн таван жилд болсон халдлагууд, түүний хамарсан хүрээ, золиос болсон хүмүүсийн тоог харгалзан үзсэн гэнэ.
Түүнээс гадна алан хядах бүлэглэлүүдийн үйл ажиллагаагаа явуулдаг бүсэд оршдог эсэх, үндэстэн, шашин хоорондын зөрчил байгаа үгүйг ч тооцсон аж. Жагсаалтын эхний 10-т Сомалигаас гадна Пакистан, Ирак, Афганистан, Өмнөд Судан, Йемен, Палестин, Ардчилсан Конго, ӨАБНУ, Колумб орсон байна. Харин Алжир, Тайланд, Филиппин, ОХУ, Судан, Иран, Бурунди, Энэтхэг, Нигери, Израиль халдлагад хамгийн их өртдөг улсын тоонд багтжээ.