Их Британийн нийслэл Лондоны Тоттенхэм дүүрэгт өнгөрсөн бямба гаригт үймээн дэгджээ. Хэдэн өд рийн өмнө тус дүү рэгт цаг даа гийн ажил тан энгийн иргэний амь насыг хөнөөснийг хү мүүс эсэргүүцэж байна. ВВС агентлагийн мэ дээлснээр энэ сарын 6-нд 300 гаруй хүн гу дам жинд гарч шударга, эрх тэгш байдлыг шаард жээ. “Жагсаал эхэн үедээ тайван байсан, харин хү мүүс цагдаагийн хоёр машиныг шатааснаар үй мээн дэгдсэн” хэмээн гэрчүүд өгүүлсэн байна.
Жагсаалыг тараахаар ирсэн цагдаа нар руу хү мүүс шил, чулуу шидэж, 19 хүн гэмтсэний ес нь цагдаагийн ажилтан байжээ. Уг хэрэг явдал болохоос өмнө энэ сарын 4-нд буюу пүрэв гаригт тус дүүргийн цагдаагийн ажилтнууд 29 настай Марк Даг ган хэмээх залууг буудаж хөнөөжээ. Тэр бээр таксины жо лоочоор ажилладаг, дөр вөн хүүхэдтэй нэгэн байсан гэнэ.
Хууль сахиулагчдын мэдэгдсэнээр Марк Даг ган ч цагдаа нар руу буудсан гэнэ. Тэд юуны улмаас маргалдаж, гал нээснийг холбогдох албаныхан одоогоор шалгаж байгаа аж.