“Standard & Poor’s” өнгөрсөн баасан гаригт АНУын зээлжих зэрэглэлийг бууруулав. 1917 оноос хойш тогтвортой хадгалсан AAA зэрэглэлийг AA+ болгон бууруулсан нь Бельги, Шинэ Зеландын төвшинд аваачлаа. Төсвийн алдагдлаа бууруулж, Засгийн газрын зардлаа хангалттай хэмжээгээр багасгаж чадаагүй хэмээн “Standard & Poor’s” агентлагийн шинжээчид үзсэн аж.
Түүнчлэн Конгрессоор батлуулсан төсвийн алдагдлыг бууруулах төлөвлөгөө нь тус улсын зээлийн нөхцөл байдлыг тогтворжуулахад хангалтгүй учраас зээлжих зэрэглэлийг бууруулсан гэж “Standard & Poor’s” тайлбарлажээ. Түүгээр барахгүй хэтийн төлөвийг нь сөрөг хэмээн тодорхойлсон нь АНУ топ зэрэглэлээ ойрын хугацаанд эргүүлэн авах боломж багатайг харуулав.
“Moody’s”, “Fitch Ratings” одоогоор тус улсын зээлжих зэрэглэлийн талаар тайлбар хийгээгүй боловч бууруулж магадгүй хэмээн эдийн засагчид таамаглажээ.