Олны өмнө үг хэлж байхдаа шархдаж, хоёр сарын турш Саудын Арабт эмчлүүлсэн Йемений Ерөнхийлөгч Али Абдулла Салех эмнэлгээс гарсан тухай AFP мэдээлжээ. Эх сурвалжид мэдээлснээр Али Абдулла Салех ойрын хугацаанд Саудын Арабын Эр-Рияд хотод амьдрах гэнэ.
Зургадугаар сарын 3-нд Йемений нийслэл Санад түүнийг шархадсаны дараа сөрөг хүчнийхэн “Ерөнхийл өгчийг эх оронд нь буцааж ирүүлэхгүй” хэмээн мэдэгдсэн билээ. Үүний зэрэгцээ түүний хамтрагчид, эрх баригчид Ерөнхийлөгч Йеменд буцаж ирэх эсэх талаар тодорхой мэдэгдэл хийгээгүй байна. Дашрамд хэлэхэд, энэ оны нэгдүгээр сараас Йемений сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч Али Абдулла Салехыг огцруулахыг шаардан жагссан.
Олон сар үргэлжилсэн эсэргүүцлийн жаг саал, зэвсэгт мөргөлдөөний дүнд Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцрохоо мэ дэгдсэн ч дараа нь энэ үгнээсээ няцаж байсан юм.