Нийгэмд газар авч буй баян хоосны ялгааг эсэргүүцэж, эрх тэгш байдлыг шаардсан Израилийн 300 мянган иргэн өнгөрсөн бямба гаригт жагсаал зохион байгуулсан тухай “Jerusalem Post” со нинд мэдээлснийг АР дамжуулав. Амьжиргааны өртөг нэмэгдэж, орон сууцны үнэ өсөж байгааг тэд эсэргүүцэн, энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэхийг эрх баригчдаас шаардаж байгаа аж. Үүний зэрэгцээ төрийн албан хаагчдын цалинг нэмэх, татварыг багасгахыг жагсагчид хүсэж байна.
Тель-Авив, Иерусалим зэрэг томоохон хотуудад болсон энэ цуглаанд оролцогчид “Израиль Египетээс ялгаагүй болж байна” гэсэн байрь суурьтай байгаа гэнэ. Иерусалимд болсон жагсаалын үеэр 20 мянга гаруй хүн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн өргөөний ойролцоо цугласан аж. АР агентлагийн мэдээлснээр жагсаал тайван болж, ямар нэгэн үймээн, гэмт хэрэг гараагүй байна.
Гурван бямба гариг дараалан болж буй эсэргүүцлийн жагсаалын дараа Израилийн эрх баригчид нийгэмд өөрчлөлт шинэчлэл хийхээ амласан билээ. Харин энэ бүхнийг ард иргэд хан галтгүй гэж үзэж байгаа бөгөөд амлалтаа ажил хэрэг болгохыг Засгийн газраас шаардаж байгаа юм.
Х.Од