Литвийн үнэртэн зохион бүтээгч Даниус Руткаскас гадаадад амьдардаг эх орон нэгтнүүддээ зориулсан шинэ бүтээлээ өнгөрсөн даваа гаригт танилцуулжээ.
“Үндэсний үнэртэн” нэртэй үнэртэн нь Литвийн агаар, салхи, жимсний үнэрийг санагдуулдаг гэнэ. Тэрбээр ойн жимс, талын цэцэгс, ца гаан гаа, зандан зэрэг модноос үнэрт нээ гарган авчээ. “Энэхүү үнэртэн анхилмагц Литвад ирсэн мэт сэтгэгдэл төрдгийг туршилтад оролцсон хүмүүс хэлсэн. Гэхдээ литвачууд төдийгүй гадаадын иргэдэд ч уг ус таалагдах байх.
Швейцарийг цагаар, Ирландыг “Guinness” шар айргаар нь төсөөлдөг шиг Литвийг уг үнэртэн төлөөлдөг болох биз” хэмээн Даниус ярьжээ. Литвийг “үнэртэх”-ийг хүсвэл 30 доллар төлөх хэрэгтэй.
Б.Ганди