АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама шатахуун хэмнэх шинэ стандартын төсөлтэй өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр танилцсан байна. Энэхүү стандартыг мөрдсөнөөр 2025 он гэхэд авто тээврийн хэрэгслүүд 88 км зам туулахад ердөө дөрвөн литр шатахуун зарцуулах боломжтой болох нь. Өөрөөр хэлбэл, шатахуунаа одоогийнхоос хоёр дахин хэмнэнэ гэсэн үг. Энэхүү шинэ стандартын дүрэм, журам батлагдаж дууссаны дараа буюу 2017 оноос мөрдөж эхлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Гэхдээ тухайн үеийн эдийн засаг, технологийн өөрчлөлт, хөгжлийн нөх цөл байдлыг харгалзан стандартын дүрэм, журмыг уян хатан байхаар тусгаж байгаа аж. Хос хөдөлгүүрт “Prius” машинаараа алдартай “Toyotа” корпорацийн ажилтан Жеймс Ленц “Энэ бол маш чухал асуудал. Бид энэ стандартыг дэмжиж байгаа. Манай компани шатахуун хэмнэх асуудлыг анхнаасаа ажил хэрэг болгож, үйлдвэрлэлдээ тусгаж, энэ нь ч амжилттай явж байгаа.
Тиймээс бид байгаль орчиндоо ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ үргэлжлүүлэх болно” хэмээн хэлжээ.