Ливийн удирдагч М.Каддафийн хүү Сайф альИслам “The New York Times” сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр “Засгийн газар босогчдыг дарахын тулд лалын ша шинтнуудтай хамтарч ажил лахаас өөр аргагүйд хүрсэн. Босогчдын талд зүтгэж буй лалын шашинтнуудтай бид хэлэлцээр хийж байгаа. Тэд босогчдыг ардчилсан үзэл бодлоос нь ангижруулах, эсвэл дотроос нь хагалж хүчийг нь сулруулах үүрэгтэй” гэсэн байна. Харин сөрөг хүчнийхний тэргүүн Али Саллаби үүнийг няцааж, “Ямар ч тохиолдолд бид эрх баригчидтай хамтран ажиллахгүй” гэжээ.
Үүний зэрэгцээ Сайф аль-Ислам “Ливи удахгүй Саудын Араб, эсвэл Иран шиг өндөр хөгжилтэй, лалын шашинт улс болно” хэмээсэн байна. Саяхан босогчдын армийн командлагч Абдель-Фаттаха Юнисыг лалын хэт даврагчид хөнөөсөн гэж тэрбээр үзэж байгаа аж. Сэтгүүлчтэй ярилцаж байхдаа тэрбээр лалын шашинтнуудыг “террористууд”, тэдний хийж буй үйлдэл нь “цуст” хэмээн онцлоод “Гэхдээ одоогийн нөхцөлд тэдэнтэй хамтарч ажиллах нь илүү тустай” гэсэн байна.
Дашрамд хэлэхэд, Ливид иргэний дайн эхэлснээс хойш босогчдын дунд лалын шашинтнууд давамгайлж бай гаа. Тэдний зарим нь “Аль-Каида”-гийн даалгаврыг биелүүлж буй гэх таамаглал гарсан билээ. Харин сөрөг хүчнийхэн үүнийг цуурхал гэж мэдэгдсэн.
Х.Од