Италийн парламент Эмэгтэйчүүд олон нийтийн газарт гивлүүр зүүхийг хориглох тухай хуулийн төслийг дэмжжээ. Уг хуулийн төслийг парламент дахин хэлэлцэж эцсийн шийдвэрээ гаргах гэнэ.
Тус улсын “Анса” агентлагийн мэдээлснээр олон нийтийн газарт нүүрээ халхалсан өмсгөл, гивлүүр зүүсэн эмэгтэйг 150- 300 еврогоор торгож, албадан ажил хийлгэх шийтгэл ногдуулж магадгүй аж. Харин эмэгтэйчүүдийг гивлүүр зүүхийг шахаж шаардсан хүмүүст 30 мянган еврогийн торгууль, 12 сар хорих ял оноох юм байна.
“Эмэгтэйчүүдийг гадуурхагдсан, нийгмээс тусгаарлагдсан мэт харагдуулах гивлүүрийг олон нийтийн газарт зүүхийг хориглох шийдвэрийг дэмжиж байна. Франц, Бельгид ч ийм хууль байдаг” гэж Италийн эрх баригчид мэдэгджээ.
Харин сөрөг хүчнийхэн энэ хуулийн төслийг эсэргүүцэж магадгүй байгаа гэнэ.