Дэлхийн олон орны 56 зураачийн нийлж бүтээсэн “Миний амьдралын гэрэл” хэмээх нэгэн өвөрмөц зургийг Шинэ Зеландад дуудлага худалдаанд оруулсан тухай ИТАР-ТАСС мэдээллээ.
Тус улсын Зураачдын холбооны дарга Софи Элайзын хэлснээр 1.3х1.15 метр зотон даавуун дээр “Бидний ирээдүй” гэсэн сэдвээр зураачид өөр өөрсдийнхөө төсөөллийг буулгасан аж.
Экспрессионизм, реализмын хольц бүхий энэ өвөрмөц бүтээлийг зарж, мөнгийг нь ядуу хүүхдүүдэд туслахад зарцуулах гэнэ. “Харамсалтай нь Шинэ Зеланд шиг хөгжингүй оронд ядуурал байсаар байна. Тарчиг амьдралын золиос болж буй хүүхдүүдэд туслах үүднээс бид ийм шийдвэр гаргасан” гэж Софи Элайз хэлжээ.