АНУ-ын Сенат улсынхаа өрийн дээд хэмжээг нэмэх тухай хуулийн төслийг дэмжиж, түүнд Ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурсан тухай ВВС мэдээлэв. Ингэснээр бүх нийтийн анхаарлын төвд байсан энэ асуудал шийдэгдэж, АНУ дампуурлаас аврагдлаа.
Хуульд заасны дагуу АНУ ойрын 10 жилийн дотор төсвийн алдагдлаа нэг их наяд ам.доллараар бууруулах гэнэ. 2013 онд хуульд дахин өөрчлөлт оруулахгүйн тулд одоогийн өдрийн дээд хэмжээг 2.1 их наяд ам.доллараар нэмэхээр тогтсон байна.