Перу улсын Карабайя мужид 15 этгээд дөрвөн цагийн дотор 400 хүнийг дээрэмдсэн тухай “Ройтерс” мэдээлжээ. Гэмт этгээдүүд тус улсын зүүн өмнөд хэсэгт орших томоохон хотуудын уулзвар замыг хааж, хүмүүсийг дээрэмдсэн хэмээн хууль сахиулагчид мэдэгдсэн байна. Гэмт хэргийн золиос болсон жолооч, зорчигчдын мэдүүлснээр нүүрэндээ баг зүүсэн дээрэмчид хүмүүсийг машинаас нь гаргаж, гар утас, түрийвч, үнэт эдлэлийг нь авсан гэнэ. Нийт 400 хүн 180 мянган ам.долларын эд зүйлсээ замын дээрэмчдэд алдсан аж.