Суданы Гадаад хэргийн сайд Али Ахмед Карти “Дарфурт үүрэг гүйцэтгэж буй Африкийн холбооны энхийг сахиулагчид шинэ даалгавар гүйцэтгэж эхэлбэл Засгийн газар арга хэмжээ авна” хэмээн мэдэгдлээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс 2003 онд гаргасан шийдвэрийн дагуу Дарфурт үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдын үйл ажиллагааны талаар шүүмжлэл сүүлийн үед газар аваад буй. Үүний зэрэгцээ Суданы арми Дарфур мужийн оршин суугчид болон энхийг сахиулагчид, хүмүүнлэгийн байгууллагын ажилтнуудыг бөмбөгдөж байна хэмээн НҮБ мэдэгдсэнийг Али Ахмед Карти няцаасан байна. “Аюулгүйн зөвлөлөөс хийсэн мэдэгдэлд ташаа зүйл олон байна.
Энэ нь энхийг сахиулагчид манай улсын Засгийн газартай хамтарч ажиллахгүй байгаагийн нэг жишээ” гэж тэрбээр онцолсон аж. Энхийг сахиулагчдын явуулж буй зарим ажиллагаа Суданы бүрэн эрхт байдалд харшилж, улс үндэстний эрх ашигт нийцэхг үй байна хэмээн тус улсын эрх баригчид үзэж байгаа юм. Өнгөрсөн оны эхээр НҮБ, Африкийн холбооны энхийг сахиулагчид Дарфурын салан тусгаарлагчдад хүнс, шатахуун нийлүүлж байсан гэсэн мэдээлэл гарч, Суданы эрх баригчдын дургүйцлийг төр үүлсэн билээ. Энэ мэдээлэл үнэн эсэх нь одоо хүртэл тогтоогдоогүй ч Хартумын зүгээс энхийг сахиулагчдыг шүүмжлэх нь ихэссэн. Дашрамд хэлэхэд, Суданд олон жилийн турш үргэлжилсэн дайн энэ оны зургадугаар сард дууссаны дараа тус улсын эрх баригчид энхийг сахиулагчдын бүрэн эрхийн хугацааг сунгахаас татгалзсаны улмаас Дарфурт үүрэг гүйцэтгэж байсан НҮБ-ын ажилтнууд тус улсаас гарсан юм. Тэнд Африкийн холбоо, НҮБ-ын шийдвэрийн дагуу 23 мянган энхийг сахиулагч ажиллаж байжээ.