АНУ, ОХУ, Япон, Канад болон Европын холбооны улсуудын хамтран байгуулж буй сансрын буудалд ачаа хүргэх “Space X”-ийн “Dragon” хөлөг туршилтын хоёр дахь нислэгээ ирэх арваннэгдүгээр сард хийхээр төлөвлөжээ.
100 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулж буй уг төслийг “Hawthorne” компани гүйцэтгэж байгаа юм. Сансрын такси хэмээн нэрлэсэн “Dragon” хөлөг Флорида - гаас хөөрч, дэлхийн орбитыг тойрон, Маршаллын арлууд дээр буух аж.
Энэ зуур хоол хүнс, барилгын материал авч явах бөгөөд шинээр байгуулж буй сансрын буудалд аюулгүй хүргэж чадах эсэхийг туршиж байгаа нь энэ гэнэ. “Dragon” нь сансарт үйл ажиллагаа явуулж буй анхны хувийн хөлөг.
NASA үүнийг санх үүгийн болон бусад талаар дэмжиж байгаа юм. Энэ төслийг 11 жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд туршилт амжилттай болбол 12 удаагийн нислэгээр 1.6 тэрбум төгрөгийн ачаа сансарт хүргэхээр төлөвлөж байна.