БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах оронд зэвсэглэсэн хоёр этгээд долоон хүн бүрэлгэсэн тухай “Синьхуа” агентлаг дамжуулав. Өнгөрсөн ням гаригийн өглөө Кашгар хотод болсон энэ хэргийн үеэр 28 хүн хүнд, хөнгөн гэмтэл авсан байна.
Гэрчүүдийн мэдэгдсэнээр гэмт этгээдүүд зам дээр зогсож байсан ачааны машины жолоочийг хөнөөгөөд дэргэд нь байсан хүмүүс рүү дайрчээ. Гэмт этгээдийн нэг нь цагдаагийнхны суманд өртөж амиа алдсан, нөгөөг нь хууль сахиулагчид баривчилсан аж. Хэргийг тус хотын Прокурорын газар мөрдөж байна.