Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн шинэ автозамын бүтээн байгуулалтын ажлын явцынталаар танилцуулжээ.
Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны 10-р сараас хэтрүүлэхгүй дуусгахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн засгийн газрын гишүүдээс бүрдсэн шинэ ажлын хэсэг байгуулсан ба Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар ахлахаар болсон" гэв.