АНУ-ын өрийн дээд хэмжээг 900 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх хуулийн төслийг Сенатын гишүүд дэмжсэнг үй. Сенатын 59 гишүүн хуулийн төслийг эсэргүүцэж, 41 нь дэмжсэн байна. Америкийн Конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Жон Бейнерийн санаачилсан энэ хуулийн төслийг Ерөнхийлөгч Барак Обама “Бүгд найрамдах намын гишүүдийн дэмжиж буй энэ хууль батлагдвал хэдэн сарын дараа шинэ хямрал үүснэ” хэмээн мэдэгдсэн байна.
Одоо Ардчилсан намын гишүүн Гэри Рид өрийн дээд хэмжээг 2.5 их наяд долла раар ихэсгэх, төсвийн зардлыг 2.2 их наяд доллараар багасгах хуулийн төслийг Сенатад өргөн барих гэнэ.
“Бүгд найрамдах нам, Ардчилсан намын хантай тохиролцоонд хүрч, ойрын хугацаанд энэ асуудлыг шийдэхгүй бол бидэнд хугацаа бага үлдээд байна” хэмээн Барак Обама мэдэгдэв.
Сүүлийн 10 жилд АНУ-ын Конгресс өрийн дээд хэмжээгээ 100 орчим удаа нэмсэн билээ.