Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
УОК-ийн нарийн бичгийн дарга Т.Баярхүү: "Одоогоор манай улсын хүн амын 66.5 хув нь II, 28.5 хувь нь III тунд хамрагдаад байна. Тиймээс цаашдаа Хүн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг өөрчлөхөөр болсон. Өөрөөр хэлбэл нийтээр нь хааж, хатуу хөл хорио тогтоодог журмыг өөрчилж, халдварын тохиолдол ихэссэн үед хэсэгчлэн хаах зохицуулалтыг УОК-оос боловсруулсан. УИХ-аар эцэслэн баталсаны дараа эл шийдвэрийн тухай дэлгэрэнгүй танилцуулна.
Ирэх хоёрдугаар сард цагаан сарын баяраар төрийн золголт хийхгүй гэж мэдээлсэн. Мөн халдварын тархалт өндөр байгаа энэ үед иргэдийг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхыг уриалж буй.
Тусгаарлан ажиглах үйл ажиллагааны тухайд, манай улс руу зорчигч ирэхээсээ өмнө 72 цагийн дотор ПСР өгсөн байх ёстой. Нисэх буудалд буух үед нь дахин нэг шинжилгээ авч байгаа. Мөн зочид буудалд орсноос хойш 48 цагийн дараа гурав дахь ПСР шинжилгээ авч буй. Шинжилгээний хариу 72 цагийн дотор гарах бөгөөд сөрөг гарвал гэрт нь хариулна, эерэг гарвал ХӨСҮТ-д шилжүүлнэ. Тусгаарлан ажиглах байрны хувьд,
Зочид буудлын холбоод зах зээлийн дундаж үнээр 100 төгрөгийн ханшийг тогтоосон бөгөөд тусгаарлалтад орж буй иргэд төлбөрөө буудалдаа тушаана. Энд УОК болон төрийн оролцоо байхгүй" гэлээ.