АНУ-ын төв болон өмнөд мужуудад хэт халж буйгаас нас барсан хүний тоо 64 хүрчээ. Одоогийн байдлаар 15 мужид нарны хордлого авсан, халуунаас болж даралт нь ихэссэн хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа аж.
Түүнээс гадна тус улсын Хөдөө аж ахуйн ассоциацаас гаргасан тоогоор хэт халуунаас болж 4000 шахам бод мал үхжээ. АНУын Цаг уурын хүрээлэнгээс мэдээлснээр хэт халуун ойрын хэд хоногт намжих янзгүй, Иллинойс, Миссури, Канзас, Оклахома болон Техас мужид 40 хэм хүртэл халах гэнэ.