Финландын Лапландад алт хайгчдын олон улсын аварга шалгаруулах 38 дахь удаагийн уралдаан эхэллээ. Европын таван орноос 235 хүн ирж уралдаанд оролцож байгаа аж.
Уралдааны зохион байгуулах комиссын дарга Сара Акканен “Энэ жилийн уралдаан Финландын “алтан тосгон” гэгддэг Танкаваарад болж байна.
Оролцогчид насны ангиллаар уралдаж байна. Насанд хүрэгчдийн ангилалд оролцож буй хүмүүс нэг цагийн дотор 15-20 кг элс угааж 18 каратын 15-40 грамм алт ялгах ёстой. Хүүхдүүд 10-12 кг элс угаана. Хэн хамгийн хурдан хугацаанд элс угааж, алт гаргаж авна, тэр хүн уралдааны ялагч бол но” хэмээн ИТАР-ТАСС агентлагийн сэтгүүлчдэд ярьжээ.
Уралдаанд оролцож буй хүмүүст тусгай хув цас, багаж хэрэгсэл олгодог гэнэ. 1974 оноос Лапландад зохиогдож буй энэ уралдааны үеэр XIX зуунаас хойших үеийн алтан эдлэл, гоёл чимэглэлийн зүйлсийн үзэсгэлэнг дэлгэдэг аж.