Билл Махерийг Америкт төдийгүй дэлхийд андахгүй. Тэрбээр улс төрийн сэдэвтэй шог зураг зурдгаараа алдартай. Тэрбээр хүний эрхийг дэмжигч төдийгүй амьтны эрхийг хамгаалж, ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхийг уриалдаг. Бүх цаг үеийн хамгийн шилдэг хошин зураачдын нэгээр тодорсон түүнийг Пирс Морган өнгөрсөн долоо хоногт нэвтрүүлэгтээ урьжээ. Ярилцлагын дараа Билл Махер Пирст англи аялгаа өөрчлөх хэрэгтэй хэмээн зөвлөсөн нь шуугиан тарьсан юм.
-Суудлын бүсээ хийгээрэй, үзэгчид ээ! Билл Махер ирлээ.
-Би христ, мусульман, еврейн шашны гээд бүх төрлийн сүм хийд барихыг эсэргүүцдэг. Учир нь би бол шашингүй үзэлтэн. Миний бодлоор сүм хийд хүмүүсийг улам төөрөгдүүлдэг.
-Яг л урьдынх шигээ шууд эхэлж байх шив.
-Тэд хүмүүсийн мөнгийг зүгээр л хулгайлчихдаг шүү дээ.
-Та үргэлж шуугиан тарих зүйл ярих юм аа.
-Орчин үед ихэнх орон ард чиллын замаар явж байна. Гэтэл үнэндээ ардчилал гэдэг социализмын төрөл бүрийн хэлбэрийн холимог.
-Өнөө орой Билл Махер бидэнд юу бэлдэж ирэв?
-Танай студи руу орж байхдаа би бүгдийг нь галзууруулахаар шийдсэн. Тэгж эс чадвал би ажлаа хийгээгүй хэрэг болно.
-Билл Махерын шоунд ямар ч хил хязгаар байдаггүй. Харин өнөөдөр тэр энд ирлээ. Билл, би чамтай юуны тухай ярихаа удаан бодсоны эцэст дур булаам сэдвийг сонгосон. Америк дампуурлын ирмэгт ирсэн үү?
-Америкчууд бүгдээрээ солиор чихсон юм шиг надад зарим даа санагддаг. Хамгийн айм шигтай нь тэд солиорсон гэд гээ гадарлах ч үгүй яваа. Америкчууд уул овоо шиг их өрөнд орсон тухай амтай бү хэн ярьж байна. Хүмүүсийн татварын мөнгө хэдийнэ дууссан бо лохыг та мэдэх үү? Жорж Буш болон бүгд найрамдахчууд нэг ширээнд суугаад төсөөлшгүй их хоол захиалчихаж. Зөөгч тоо цооны хуудас авчрахаас өмн ө тэд ширээг орхисон учраас хоолны мөнгийг одоо өөр хэн нэгэн төлөх хэрэгтэй болсон.
-Тэгэхээр тэдний тооцоог хийх хүн нь Ерөнхийлөгч Обама байх нь ээ.
-Бүгд найрамдахчууд болон ард чилсан намынхан Цагаан ордонд орохын тулд олон жилийн турш нэг нэгнээ хэрэгт унагаж, зовоосоор ирсэн. Сүүлдээ энэ нь ард түмэнд инээдтэй, хөгийн тоглоом шиг л санагдах болж. Сонгуульд ялахын тулд нэг нь нөгөөгөө хамаг хүчээрээ чадах гэж оролдоно.
-Гэхдээ ажил хэрэг ийм замаар явдаг юм биш үү?
-Энэ чинь бас л нэг төөрөгдөл.
-Үгүй гэхэд ямар төрлийн ажил гэдгээс шалтгаалж тиймэрхүү зүйл гарахгүй гэж үү?
-Бизнес эрхлэх, Засгийн газар тэргүүлэх хоёрыг харьцуулж болохгүй. Бүгд найрамдах намаас 2012 оны Ерөнхийл өгчийн сонгуульд нэр дэвших Мит Ромни л гэхэд хэрхэн бизнес хийхийг мэддэг. Гэхдээ тэр хэзээ ч Засгийн газар удирдаж чадахгүй хүн. Тэр хүмүүсийг халж, ажлыг сүйрүүлж л чадна.
-Тэр ашиг олж чаддаг хүн.
-Тиймээс бизнес хийнэ гэж ашиг олохын л нэр шүү дээ. Харин Засгийн газар ашиг олохоос өөр зүйл хийдэг.
-Их Британид бол ангийн систем үйлчилдэг. Чиний эцэг эх хэн бэ, ямар сургуульд сурдаг вэ гэдгээр цаашдын амьдрал тодорхойлогдоно. Харин Америкт шургуу хөдөлмөр, ололт амжилт бүхнийг тодорхойлдог. Тиймээс л хүн бүр ашгийн төлөө улайрдаг байх.
-Америк мөрөөдлийн гол хүчин зүйл тэр шүү дээ. Бид өнөөдөр Америк мөрөөдлийн арав дахь үед амьдарч байна. Швед, эсвэл өөр нэг улстай өөрсдийгөө харьцуулж, илүү гарахаар чармайна. Ичмээр юм.
-Доналд Трамп Ерөнхийл өгчийн сонгуулийн кам панит ажлынхаа үеэр Хятадыг эсэргүүцсэн бодлого баримталж буй нь анзаарагдсан. Ингэснээр тэрбээр нэг оноо алдсан байх. Америк Хятадаас олон төрлийн бараа авдаг биз дээ. Америк Хятадыг юугаар хангаж чадах вэ?
-Ногоон технологи, эсвэл суурь эсийн судалгаа. Ихэнх оронтой харьцуулахад Америк өндөр хөгжилтэй. Гэхдээ дэлхийд тэргүүлэгч улсуудтай харьцуулахад Америк үргэлж цаг алддаг. Учир нь бид дэндүү мухар сүсэгтэй, бурханд хэт итгэдэг болохоор цаг, мөнгөө дэмий зүйлд үрдэг юм. Хэрвээ бид суурь эсийн судалгааг амжилттай хийж чадвал шинжлэх ухааны олон патентыг авна. Гэтэл манай орны ихэнх хүн шинжлэх ухаанд сэжиглэнгүй ханддаг.
-Тэгэхээр Хятад шинжлэх ухааны хөгжлөөр Америкаас хоцорсон ч бусад салбарт гүйцэж түрүүлсэн гэсэн үг үү?
-Яг тийм.
-Намайг Европт сурч байхад үнэхээр ухаантай, шургуу ажилладаг хятад оюутан олон байсан. Би саяхан хоёр хүүтэйгээ хөлбөмбөг тоглосон юм. Тун чадварлагаар гоол оруулахад тэд намайг хя тад хүн шиг байна гэсэн. Хүүхд үүдийн хувьд хятад хүн шиг гэдэг нь хамгийн сайнаар магтаж буй хэрэг
. -Ойрын үед сонссон хамгийн аймшигтай мэдээ гэвэл наадах чинь л байна.
-Үүнээс айх юу байгаа юм бэ?
-Энэ чинь биднийг Хятадаас хоцорч буйг харуулж байгаа юм.
-Америкчууд бүх зүйлийг эдийн засаг, цэргийн үүд нээс харснаар өмнөх шигээ байж чадах болов уу?
-Харин ээ. Миний бодлоор бид давуу эрхийнхээ талаар дахин нэг эргэцүүлэх хэрэгтэй байх. Бид бүх мөнгөө зээлийн картын өрөө төлөхөд л зарцуулдаг. Үлдсэн хэсэг нь цэрэг, дайны зардалд явна. Зэвсэгт хүч ний салбарт зарцуулдаг мөнг өөрөө манайхыг гүйцэх орон өөр байхгүй. Цэрэг дайны төсвийн талыг өөр зүйлд зарцууллаа гэхэд дэлхий аюул багатай хэвээрээ л байна. Ер нь хэн бидэн рүү халдана гээд байгаа юм бэ?
-Таныг ингэж хэлсний төлөө олон хүн эх оронч бус гэж шүүмжилнэ гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.
-Эх оронч байна гэдэг нь өөрийн орныг амжилтад хүрээсэй, хамгийн аз жаргалтай улс байгаасай гэж бодохтой агаар нэг. Гэтэл манай улсын зэвсэгт хүчин дэндүү нүсэр учраас амжилтад хүрч чадахгүй байна. Нийгмийн халамж руу орж, хүмүүсийн сайн сайхны төлөө зарцуулагдах ёстой мөнгөөр эрх баригчид зэвсэг худалдан авдаг. Гэтэл энэ нь америкчуудад огтхон ч хэрэггүй шүү дээ. Зэв сэгт хүчнийг биш, эдийн засгаа дэмжсэнээр бид илүү хүчирхэг болно. Манайхан Ирак, Афганистан төдийгүй дэлхийн бусад 100 оронд зэвсэгт хүчний баазтай. Харин юуны тулд гэдгийг би хэзээ ч ойлгож байгаагүй. Ихэнх америк хүн надтай санал нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
-Хятадууд зэвсэгт хүчиндээ хэдийг зарцуулдаг юм бэ?
-Би энэ талаар хэзээ ч сонирхож байгаагүй. Гэхдээ цөөхөн цэрэгтэй байх аа.
-Тэдэнд империалист хүсэл байдаггүй юм.
-Тийм шүү. Дэлхийд ноёрхохын тулд юу хэрэгтэйг тэд мэддэг. Энэ чинь XIV зуун биш шүү дээ.
-Би саяхан Шанхайн тухай баримтат кино хийсэн. Хүмүүс тэнд гайхамшигтай амьдардаг юм билээ. Ганцхан Шанхайд л гэхэд 125 мянган саятан амьдардаг гэсэн. Тэдний ихэнх нь тун залуу хүмүүс.
-Хэд гэнэ ээ?
-25 сая хүнтэй хотод 125 мянган саятан байна. Би тэдний заримтай нь уулзсан. Тэгэхэд тэд “Бид та нарыг хөнөөх гээгүй, газар нутгийг чинь ч булаахгүй. Харин та нарт өдөн хөнжил, хөвөнтэй хүрэм л зарахыг хүсэж байна” гэсэн.
-Тэр чинь л байхгүй юу. Хамгийн шилдэг нь байдгийн нь нууц энэ. Хятадууд одоо 300 тэрбум доллараар хурдан галт тэрэгний зам барьж байгаа. Гэтэл бид Лос Анжелосыг Сан Францискотой шууд холбох тухай бодтол хол байна даа.
-Барак Обама Ерөнхийл өгч болсноор Америк дахь арьсны үзэл хэр өөрчл өгдсөн бол?
-Үнэхээр сайхан асуулт байна шүү. Гэхдээ би ёстой хэлж мэдэхгүй юм.
-Таны хувьд Ерөнхийлөгч байхад бүх талаараа тохирсон хүнээр хэнийг нэрлэх вэ?
-Америкийн 39 дэх Ерөнхийл өгч Жимми Картер бол албан тушаалдаа төгс зохицсон хүн гэж боддог маань одоо ч хэвээр. Тэр юу гэж хэлснийг мэдэх үү? “Бүү гал нээ. Битгий сум тавь”. Чам руу дайрсан нэгэн рүү ч бүү довтол гэх зарчмыг тэр Ерөнхийлөгч байхдаа баримталдаг байсан. Хэрвээ бусад Ерөнхийлөгч Жимми Картер шиг байсан бол түүхэнд хар толбо үлдэхгүй байсан юм.
-Гэхдээ Цагаан ордонд амьд рах нь асуудал үүсгэдэг тухай би Жорж Бушийн номноос уншсан.
-Тэр номны талаар шүүмжлэгчид юу гэсэн бэ?
-Жорж Буш албан тушаалаа өгсний дараа юу хэлэх бол гэсэн хүлээлт бүгдэд л байсан шүү дээ. Жишээ нь, би есдүгээр сарын 11- ний халдлагын хор уршгийн талаарх хэсгийг нь уншаад Бушийг өмнөхөөсөө илүү ойлгосон.
-Тэр ямар нэг зүйл хийх хэрэгтэй байсан нь эргэлзээгүй. Гэхдээ тэр дайн эхлүүлэх ёсгүй байсан юм.
-Барак Обамагийн талаар та юу гэж боддог вэ?
-Би түүнд хайртай гэдгийг та мэднэ. Харин та өөрөө түүнийг хэзээ ч хайрлаж чадахгүй гэдгээ ч мэдэж байгаа. Тэр ухаантай, мэдлэгтэй, бас англиар ярьж чаддаг. Харин Жорж Бушийн хувьд дургүй авга ахтай минь л адил.
-Та Ирланд гаралтай католик гэр бүлд өссөн байх аа?
-Яг ч тийм биш л дээ. Ээж еврей, аав католик шашинтан байсан. Гэхдээ би насанд хүрснээсээ хойш сүм рүү явахаа больсон.
-Шашингүй үзлийг тань тэд хэрхэн хүлээн авдаг вэ?
-Намайг бага байхад бид гэр бүлээрээ сүмд очдог байсан. Би багадаа үхэл болон үүнтэй холбоотой бүх зүйлээс их айдаг байв. Сүмд очих нь надад үхлийг сануулдаг байсан тул би явах дургүй байсан. Намайг өсвөр настай байх үед бид сүм рүү явахаа больсон. Үнэнийг хэлэхэд би хүнд асуудалд орсон үедээ бусдын адил бурхантай най маалцахаар оролддог. “Бурхан минь, хэрвээ энэ асуудлаас намайг гаргавал би дахиж хэзээ ч тамхи татахгүй” гээд л.
-Хөөх, итгэмээргүй юм. Та одоог хүртэл залбирдаг юм биш биз?
-Залбирах гэнэ ээ? Үгүй дээ, битгий санаа зов. Лав сүүлийн 20 жилийн турш би залбираагүй.
-Та аливаа зүйлийг үргэлж хошин талаас нь хардаг уу?
-Багаасаа л тийм байсан. Би 30 жилийн турш элэглэгчээр ажиллалаа. Одоо бол 25 настайгаасаа илүү сайн болсондоо итгэлтэй байна. Хошин шогийн ертөнц далайтай л адилхан. Анх ороход нэлсхийнэ. Удах тусам гүн рүү нь орж, бараг л живнэ гэсэн үг.
-Та Твиттерийг гайхалтай ашигладаг юм билээ. Бичсэнийг тань унших бүрт миний элэг хөших шахдаг шүү.
-Тэр чинь л миний зорилго. Твиттер хуудастаа юу хийж байгаагаа бичдэг хүмүүсийг би ойлгодоггүй. Үүнээс уйтгартай зүйл гэж юу байх вэ дээ. Харин би хүмүүст хэрэгтэй зүйл бичиж, ядаж л тэдэнд инээд бэлэглэхийг хичээдэг юм.
Б.ЭГШИГЛЭН