БНСУ-ын хойд хэсэгт орших Чунчон хотод үргэлжлэн орсон ширүүн борооны улмаас хөрсний гулгалт болж, 32 хүн амиа алдсан тухай АР мэдээллээ. Тус хотод амь үрэгдсэн хүмүүсийн 10 нь сургуулийн сурагч байсан гэнэ. Түүний зэрэгцээ нийслэл Сөүлийн захын дүүргүүдэд ч хөрсний гулгалтаас болж хүн нас барсан байна.
Мөн 10 га руй хүн сураггүй болсон тухай эх сурвалж мэдээлжээ. БНСУын Ус цаг уурын хүрээлэнгээс мэдэгдсэнээр сүүлийн хоёр хоногийн дотор Чунчонд 340 миллиметр, Сөүлд 440 миллиметр хур тунадас унасан нь өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулахад 15 дахин их байгаа аж.