БНАСАУ-ын эрх баригчид 1950-1953 оны Солонгосын дайны дараа АНУ-тай хийсэн энхийн хэлэлцээрийг байнгын энхийн гэрээ болгох хүсэлт тавьжээ. Энхийн хэлэлцээр хийсний 58 жилийн ойг угтан хийсэн мэдэгдэлдээ Умард Солонгосын эрх баригчид энэ талаар дурдсан байна. “Энхийн гэрээ байгуулаагүй нь манай улсын хөгжилд болон Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход ихээхэн саад болж байсан” хэмээн уг мэдэгдэлдээ тэд өгүүлжээ.
Дашрамд өгүүлэхэд, 2007 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш цөмийн зэвсгээс татгалзвал БНАСАУ-тай энхийн гэрээ байгуулна хэмээн мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн долоо хоногт БНАСАУ, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзаж, цөмийн зэвсгийг хязгаарлах зургаан талт хэлэлцээрийг сэргээх талаар хэлэлцсэн билээ.