Шотландын эрдэмтэд судалгааныхаа үр дүнд үхрийн гүзээнд байдаг ферментүүдийг ашиглан түлш гарган авах боломжтойг олж тогтоожээ. Үхрийн гүзээ болон сэвсэн дэх ферментүүд нь ургамлыг хурдан хугацаанд бүрэн задалдаг байна. Энэ үйл явцыг ашиглан мод, ургамлыг эрчим хүчний шинэ эх үүсвэр болгож чадна гэдэгт тэд итгэлтэй байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл ферментүүдийн тусламжтайгаар ургамлыг задалснаар түлшний түүхий эдийг гарган авах аж.
“Хүмүүс ургамал модыг ашиглан байгальд ээлтэй түлш гарган авахаар янз янзаар оролдож, төрөл бүрээр туршиж байна. Гэвч бидний энэ удаагийн судалгаа байгаль өөрөө эрчим хүч гарган авах зүй тогтлыг хэдийнэ зохицуулсан байдгийг харуулж байна” хэмээн доктор Ян Фотерингем хэлсэн байна. Хэрэв бид нарийн судалбал илүү их боломж нуугдаж байгаа гэдэгт итгэлтэй байна хэмээн тэрбээр нэмж хэлжээ.
Р.ОЮУН