Афганистаны Кандагарт амиа золиослогч бөмб өг дэлбэлсний улмаас хотын захирагч Гулям Хайдар Хамиди амиа алдсан тухай АР мэдээлжээ. Мужийн захирагчийн оршин суугчидтай хийсэн уулзалтын үеэр алан хядагч малгайн дотроо нуусан бөмбөгөө дэлбэлсэн байна. Халдлага болохын өмнөхөн хотын захирагч зөвшөөрөлгүй газарт барьсан байшингуудыг нураах шийдвэр гаргасан билээ.
Байшингуудыг хүчээр нураах үед хоёр хүүхэд амиа алдсан нь оршин суугчдын дургүйцлийг төрүүлсэн юм. “Халдлагыг хэн зохион байгуулсныг хууль сахиулагчид шалгаж байгаа. Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн Кандагарын захиргаа мэдэгдсэн аж.
Дашрамд хэлэхэд, Гулям Хайдар Хамидийн амийг хөнөөх оролдлого 2009 онд гарч байсан. Үл таних этгээдүүд түүний гэр рүү дайрч, бөмбөг дэлбэлсэн ч тэрбээр эсэн мэнд үлдсэн юм. Мөн өнгөрсөн долдугаар сарын 11-нд Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайн дүү Ахмед Вали Карзай Кандагар хотод амиа алдсан аж.
Х.ЧИМЭГ