“АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн амийг хөнөөнө” гэж удаа дараа заналхийлсэн Улугбек Кодировыг Бирмингем хотын шүүх хэлэлцэж эхэлжээ. Узбекистаны иргэн, өдгөө 22 настай Улугбек Кодировыг АНУ-д хууль бусаар орогнож, зөвшөөрөлгүй зэвсэг эзэмшсэн зэрэг хэрэгт буруутгаж байгаа аж.
Прокурорынхны мэдэгдсэнээр тэрбээр энэ сарын 13-нд Алабама мужид гар буу худалдан авах гэж байгаад саатуулагджээ. Үүний дараа тэрбээр “Барак Обамагийн амийг хөнөөхөөр төлөвлөж байсан” хэмээн Холбооны мөрдөх товчооныхонд мэдүүлсэн байна.