Мароккогийн өмнө зүгт орших Гулимин хотоос ниссэн “Hercules C-130” онгоц осолдсоны улмаас 78 хүн амиа алдсан тухай ВВС мэдээлэв. Амь үрэгдэгсдийн дийлэнх нь цэргийнхэн болон тэдний гэр бүлийнхэн байжээ.
Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр цаг агаарын байдал муудсанаас болж онгоц унасан байж магадгүй аж. Ослын газарт ажиллаж буй аврагчдын мэдэгдсэнээр 3-5 хүн амьд үлдсэн байна. Энэ эмгэнэлт явдалтай холбогдуулан Мароккод гурав хоногийн гашуудал зарлалаа.