Испани, Италид тарьсан өргөст хэмх, шошноос гарсан ходоодны халдварт өвчин намжиж байна хэмээн ХБНГУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ. Сүүлийн гурван долоо хоногийн турш энэ өвчний халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүйгээс гадна өвчилсөн хүмүүсийн бие сайжирч байгаа гэнэ.
Өнгөрсөн тавдугаар сард дэгдсэн энэ өвчний улмаас Европын орнуудад 50 гаруй хүн нас барснаас 48 нь ХБНГУ-ын иргэн байсан юм. Харин ОХУ-ын мэргэжилтнүүд “Европоос ирж буй импортын ногоог хэрэглэхгүй байх нь зүйтэй. Өвчин дахин дэгдэж болзошгүй” хэмээн иргэддээ анхааруулжээ. Үүний зэрэгцээ тус улсын Засгийн газар Европын орнуудаас хүнсний ногоо импортлохыг зөвшөөрсөн байна.