200 жил хадгалагдсан Шато д’Икем хэмээх цагаан дарсыг дуудлага худалдаагаар 121000 ам.доллараар зарсан нь Гиннесийн дээд ам жилтад бичигдсэн тухай ИТАР-ТАСС мэдээлжээ. 1811 оны энэ дарсыг Кристиан Ваннек худалдан авсан байна.
“Дэлхийн хамгийн алдартай цагаан дарсны тоонд багтдаг Шато д’Икем миний цуглуулгад хүндтэй байр эзэлнэ. Парист ирж ажилласныхаа 50 жилийн ойг зургаан жилийн дараа тэмдэглэхдээ энэ дарсыг задална” гэж тэрбээр хэлжээ