Мексикийн Сьюдад-Хуарес хотын нэгэн шоронгийн хоригдлууд бос лого гаргаж, 17 хүн амиа алдсан тухай “Ройтерс” мэдээллээ. Хоригдлууд харгалзагч нар руу дайрч, бууг нь булаан авсныхаа дараа оргохыг завдсан байна.
Хэргийн газарт ирсэн цагдаа нар хоригдлууд руу гал нээжээ. АНУ-ын Техас мужтай хиллэдэг Сьюдад-Хуаресийн шорон хамгийн аюултайд тооцогддог юм байна