Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн бие муудаж, хоолноос гарсан тухай АР мэдээлжээ. Шарм-эль-Шейх хотын нэгэн эмнэлэгт эмчлүүлж байгаа тэрбээр сүүлийн дөрөв хоног юу ч идээгүй гэнэ.
Эмч нарын хэлснээр энэ нь сэтгэл санааны хямралаас үүдэлтэй.
Хосни Мубарак энэ байдлаараа ирэх сарын 3-нд болох шүүх хуралд оролцож чадахгүй байж магадгүй байна. Үүний зэрэгцээ Египетийн нийслэл болон томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал намжихгүй байна. Жагсагчид Хосни Мубарак болон түүний хамтрагчдыг хурдан шүүх, эднйн засаг, нийгмийн шинэчлэл хийхийг эрх баригчдаас шаардаж байгаа юм.