Мальта улсад гэрлэлтийг цуцлахыг албан ёсоор хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг тус улсын Парламент дэмжсэн гэж “Guardian” мэдээллээ. Католик шашны хатуу ёс жаягийг мөрддөг энэ улсад өмнө нь гэрлэлтээ цуцлуулахыг хуулиар хориглодог байсан юм.
Ийм учраас иргэд гэрлэлтээ цуцлуулахын тулд хилийн чанадыг зорьдог байв. Харин өнгөрсөн зургадугаар сард тус улсад бүх нийтийн санал асуулга явуулж, иргэдийн 53 хувь нь гэр бүл цуцлалтыг хүлээн зөвшөөрөхийг дэмжжээ. Ирэх аравдугаар сард Мальтын Ерөнхийлөгч уг төсөлд гарын үсэг зурсны дараа хууль хэрэгжиж эхлэх аж.