“Guardian” сэтгүүлээс технологи, мэдээллийн салбарын нөлөө бүхий 100 хүнийг тодруулав. Энэ жил залуус хүч түрсэн бөгөөд Фэйсбүүкийг үндэслэгч Марк Зукерберг жагсаалтыг тэргүүлсэн байна. “Google”-ийн Ларри Пэйж, “Apple”-ийн Стив Жобс нар удаалж, алдарт продюссер Саймон Коуэлл есдүгээрт жагсчээ.
Дэлхийн хэвлэлийнмагнат Руперт Мердок VII жагссан бөгөөд тэрбээр энэ жагсаалтад хамгийн олон жил багтсан эрхмээр тодорсон байна. “Media Guardian” жагсаалтыг гаргахдаа ун шигчдынхаа дунд санал асуулга явуулж, нэг жилийн дотор хийсэн бүтээл нь хэрэглээнд хэр нэвтэрсэн зэрэг шалгуурыг гол болгожээ.
Т.ЖИГҮҮР