Сирийн эрх баригчдын эсрэг жагсаж буй хүмүүсийг армийнхан бүслэн хааж, баривчилжээ. Суннитүүд амьдардаг хэд хэдэн дүүрэгт тэд баривчилгаа явуулж, зэвсэг, тэсрэх бөмбөг хураасан байна. “Аль-Жазира” телевизийн мэдээлснээр сөрөг хүчнийхэн тус хотод гурав хоногийн ажил хаялт зарлахыг уриалж бай гаа аж.
Үүний зэрэгцээ Дамаскт сөрөг хүчнийхэн жагсаалаа үргэлжлүүлсээр бай на. Өнгөрсөн баасан гаригт армийнхны гарт энгийн 11 иргэн нас барж, мөн эрх баригчдын эсрэг тэмцэж буй хүмүүсийг залхаан цээрлүүлж буйг тэд эсэргүүцэж байгаа юм.