Иракийн зүүн хойд зүгт орших Эрбиль муж руу Ираны армийнхан гал нээсэн тухай АР мэдээллээ. Курд үндэстэн ихэвчлэн амьдардаг энэ мужид хоёр хүн нас барж, гурван хүн бэртсэн байна. Ираны хилээс 20 км орчим зайтай энэ мужийн удирдлага одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй аж.
“Курдүүд Иранд явуулж буй алан хядахажиллагаагаа зогсоохгүй бол гал нээнэ” хэмээн Ираны эрх баригчид өмнө нь мэдэгдэж байсан юм. “Курдүүдийн эрх чөлөө” намын хоёр гишүүн өнгөрсөн сард Ираны Кум хотод машин дэлбэлсэн аж. Дашрамд дурдахад, салан тусгаарлах үзэлтэй курдүүдийн эсрэг эрчимтэй тэмцэж буй орнуудын тоонд Сири, Туркээс гадна Иран ордог.