Өнгөрсөн ням гаригт ОХУ-ын “Домодедово” нисэх буудалд газардаж байсан хоёр онгоц ны нис гэгчийн нүдийг лазер тай “террористууд” сохолсон тухай “РИА Новости” мэдээлэв. Гэмт этгээдүүд Москва хотын хойд дүүргээс онгоц руу лазерын гэрэл тусгасан хэмээн цагдаагийнхан таамаглаж байна.
Мэргэжилт нүүдийн үзэж буйгаар лазерын гэрэл 30 орчим км зайд байгаа хүний нүд сохлох чадалтай гэнэ. Дашрамд хэлэхэд, он гарсаар ОХУ-ын “Внуково” “Шереметьево” зэрэг томоохон нисэх буудалд газардаж буй онгоцны нисгэгчид рүү лазерын гэрэл тусгаж, нүдийг нь сохолсон 40 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа аж.