Шинэ Зеландад төрсөн шинэ иргэдэд Мессия, Люцифер, Адольф Гитлер, Мистер гэх мэт 102 нэр өгөхийг хориглосон тухай тус улсын Иргэний бүртгэл мэдээллийн товчооноос мэ дээлжээ. “The Daily Mail”-д бичсэнээр ийм шийдвэр гаргах болсон үндэслэл нь иргэдийн дунд явуулсан санал асуулга аж. Залуу гэр бүлүүд хүүхдэдээ сонин, содон нэр өгөх нь сүүлийн үед ихсэж, үүний улмаас нийгэмд хувь хүний эрхийн асуудал хөндөгдөх болжээ. Ганц үсгээс эхлээд бүхэл бүтэн цагаан толгойгоор хүүхдээ нэрлэдэг аав, ээж ч бий гэнэ.
Өнгөрсөн жил тус албанд хүүдээ Люцифер нэр өгч, бүртгүүлэхийг хүссэн гурван тохиолдол гарсныг зөвшөөрөөгүй юм байна. Люцифер бол эртний домогт гардаг газар доорх ертөнцийн чөтгөр аж. Нэрнээсээ болоод хүүхэд сэтгэл зүйн дарамтад орохоос эхлээд багагүй хүндрэлтэй учирдаг аж. 2008 онд төрсөн хүүхдэдээ “Covered bus stop number 16” гэдэг нэр өгсөн эцэг эхэд энэ талаар зөвлөж, хүүхдийн ирээдүйг бодох хэрэгтэйг зөвлөсөн жишээ байна.
Ц.ЭРДЭНЭ