Английн Нью-Гэмпшир гүнлэгт амьдардаг есөн настай ихэр Энтони, Закари Геникос нар АНУын Ерөнхийлөгч Б.Обамад захиа бичиж, эдийн засгийн хямралаас хэрхэн гарах зөвлөгөө өгчээ. Тэдний бодлоор америк хүүхэд бүр Ерөнхийлөгчдөө нэг доллар илгээвэл улс орных нь эдийн засагт бага боловч хөрөнгө оруулалт болж чадах гэнэ.
Тэд захидлынхаа хамт дугтуйд хоёр доллар хийсэн гэнэ. Америкийн Ерөнхийлөгчид мөнгөтэй дугтуй илгээх санааг тэд зурагтаар мэдээ үзэж байгаад олсон хэмээн ээж нь ярьжээ.