Норвегийн нийслэл Осло болон Утоя аралд болсон гэмт халдлагын үеэр амь үрэгд сэн хүний тоог тус улсын Үндэсний цаг даагийн газраас албан ёсоор мэдээлэв.
Ерэн гурван хүн амь үрэгдсэн хэмээн өмнө нь мэдээлж байсан нь ташаа байжээ. Утоя арал дахь залуусын лагерьт 68 хүн, Осло дахь захиргааны байрны дэргэд болсон дэлбэрэлтийн үеэр найман хүн нас барсан байна. Аралд амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг таниулж дуусаагүйгээс ташаа мэдээлэл тарсан хэмээн цагдаагийн албаныхан тайлбарлажээ.
Үүний зэрэгцээ амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслол Норвегийн нийслэлд болж, 150 гаруй мянган хүн цугласан байна.
Хоёр халдлагыг зохион байгуулсан Андерс Брейвикийг шүүх ху рал уржигдар эхэлжээ. Тэрбээр үйлдсэн хэргээ алан хядах ажиллагаа гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. “Би Европыг аварч, нийгэмд дохио өгөхийг хүссэн” гэж Андерс Брейвик мэдүүлсэн байна.
Шүүхийн эцсийн шийдвэр гартал түүнийг хоёр сарын хугацаагаар урьдчилан хорих аж. Түүнчлэн Их Британийн цагдаа нар Андерс Брейвикийн бичсэн тунхаглал гээчийн мөрөөр зарим хүнийг шалгаж эхэлжээ. “The Daily Telegraph”-д мэдээлснээр Андерс Брейвик нууц бүлэглэлийн гишүүн байж магадгүй гэнэ.
“Европын тусгаар тогтнолын тунхаглал-2083” хэмээх уг баримт бичигтээ тэрбээр өөрийн багш Ричард хэмээх хүний талаар дурдсан байжээ. Ричард нь Британийн нэгэн нууц бүлэглэлийг толгойлдог хэмээн гэмт этгээд бичсэн аж.
Х.Од