Норвегийн нийслэл Осло, Утоя аралд халдлага үйлдэж, 93 хүний аминд хүрсэн Андерс Беринг Брейвикийг мөрдөн байцаах ажил эхэлжээ. Тэрбээр өөрийнхөө хийсэн хэргийг “Харгис, гэхдээ гарцаагүй шаардлагатай” хэмээн тодорхойлж, ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путинийг хүндэлдэг гэв. Гэмт хэрэгтэн өөрийгөө христийн шаш ны зүтгэлтэн, консерватив үзэлтэй төдийгүй мусульман шашинтнуудын эсрэг тэмцэгч хэмээн тооцдог аж.
“Нийгмийг өөрчлөх хэрэгтэй, ингэхийн тулд хувьсгал зайлшгүй хийх ёстой” гэж Андерс Беринг Брейвик үздэг тухай Норвегийн Үндэсний цагдаагийн газрын ажилтнууд NRK телевизээр мэдэгдсэн байна. Гэмт этгээдэд 21 жилийн хорих ял оноож магадгүй байна.