Мексикийн Сьюдад-Хуарес хотын цагдаа нар тусгай ажиллагаа явуулж, хүний наймаа эрхэлдэг байж болзошгүй 1000 гаруй хүнийг баривчилсан тухай АР дамжуулав. Баривчлагдсан хүмүүсийн 530 нь эмэгтэй, 500 эрэгтэй гэнэ.
Тэд хүний эд эрхтэн хил дамнуулан худалдах, насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлэх, боолчлох зэрэг хууль бус бизнес хийдэг байсан гэж хууль сахиулагчид үзэж байна. Сэжигтнүүдийн нуугдаж байсан газарт насанд хүрээгүй охидыг харанхуй өрөөнд нууж байсныг илрүүлжээ. Хүний эрхийг хамгаалах байгууллагуудын мэдээлснээр 2010 онд тус хотод 59 эмэгтэй, 20 гаруй хүүхэд сураггүй болжээ.