Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев ямар нэгэн шалтгаанаар албан тушаалаа орхивол халааг нь түүний хүргэн Тимур Кулибаев авч магадгүй байна. Ерөнхийлөгчийн зөвлөх Ермухамет Ертысбаев ОХУ-ын хэвлэлүүдэд энэ талаар хэлэхдээ “Н.Назарбаевын явуулж буй бодлогыг үргэлжлүүлж чадах хүн бол Тимур Кулибаев.
Ерөнхийлөгч албан тушаалаа орхих ямар нэгэн гэнэтийн шалтгаан гарч ирвэл халааг нь тэр авах магадлал өндөр” гэжээ. Дашрамд хэлэхэд, өнгөр сөн долоо хоногт Н.Назарбаевын бие муу даж эмнэлэгт хүргэгдсэн билээ. “Тэр шинжилгээ хийлгэж байгаа” гэхээс өөр ямар нэгэн мэдэгдлийг албаны эх сурвалжууд хийгээгүй байна.