“Аль-Каида” алан хядах бүлэглэлийн 16 гишүүнийг Иракийн Аюулгүйн албаныхан баривчилсан тухай “Ройтерс” дамжуулав. Тус улсын Дотоод хэргийн яамны төлөөлөгч Ахмед Абу Рагифийн хэлснээр тэд Багдад болон бусад хотод 100 гаруй халдлага зохион байгуулсан гэнэ.
Террористуудын хаана байгааг тогтоох, тэднийг баривчлах ажиллагаанд 20 хоног зарцуулсан гэж онцолжээ. Мөн ажиллагааны үеэр алан хядагчдын зэвсгийн агуулах, гар аргаар бөмб өг хийдэг байсан өрөөг илрүүл сэн байна. “Аль-Каида”-гийн эдгээр гишүүн өнгөрсөн тавдугаар сарын 8-нд Багдадад болсон дэлбэрэлтийг зохион байгуулсан байж магадгүй аж