XVII жарны буян үйлдэгч хэмээх Усан бар жилийн билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн ирэх оны хоёрдугаар сарын 2-ны өдөр тохиож буй.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар УОК-т өгсөн үүрэг, чиглэлийг албаныхан танилцууллаа. Тодруулбал, Цагаан сарын баяр ойртож байгаатай холбогдуулан Ерөнхий сайд "Төрийн золголт"-ыг дахин хийхгүй байхаар болсон. Мөн айл өрх иргэдийг цомхон хүрээнд тэмдэглэх буюу өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхыг зөвлөж, зөвлөмжийг боловсруулахыг УОК-д даалгажээ. Ташрамд дурдахад ДЭМБ-аас баяр ёслолыг цомхон тэмдэглэх зөвлөмж өгч байгаа юм.