БНХАУ-ын Хөбэй мужийн Цанчжоу хотын шүүх “China mobile” компанийн орлогч захирал Чан Чуньжяныг авлига авсан хэрэгт буруутган цаазаар авах ял оноосон тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ.
Ляонин мужийн цахилгаан, шуудан харилцааны газрын дарга, Хятадын Интернэт холбооны захирал, “China mobile” компанийн орлогч захирал зэрэг албан тушаал хашиж байхдаа тэрбээр 1994-2009 оны хугацаанд 7.46 сая юанийн авлига авсныг хууль сахиулагчид тогтоосон байна. Чан Чуньжяны бүх эд хөрөнгийг хурааж, түүний гэр бүлийнхнийг БНХАУ-аас гарахыг хоригложээ