Ираны Цөмийн энергийн байгууллагын эрдэмтэн Дарйюш Резаины амь насыг хөнөөсөн хэрэг Тегеранд гарчээ. Тус хотын нэр хүндтэй их сургуулиудад баг шилдаг тэрбээр гэрийнхээ ойролцоо буудуулсан байна. Хууль сахиулагчдын үзэж буйгаар гэмт этгээдүүд мотоцикльтэй ирж, түү ний амь насанд халдсан байж магадгүй гэнэ.
Дашрамд хэлэхэд, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-нд Ираны нийслэлд болсон халдлагын үеэр цөмийн физикч Маджид Шахриари нас барж, лазерын физикийн мэргэжилтэн Ферейдун Аббаси Давани шархадсан билээ. Түүнээс гадна цөмийн хэд хэдэн төсөл дээр ажиллаж байсан Масуд Али Мохаммадийг одоогоос хагас жилийн өмнө үл таних этгээдүүд буудаж хөнөөсөн юм.