Индонезийн Бали аралд болж буй Ази, Номхон далайн орнуудын аюулгүй байдлын чуулганы үеэр БНСУ, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзаж, хэлэлцээр хийсэн тухай “Ройтерс” дамжуулав. 2008 оноос хойш анх удаа уулзаж буй Ким Сун Хван болон Пак Ы Чун нар БНАСАУ-ын цөмийн зэвсгийг цөөлөх гэрээг сэргээх арга замуудын талаар хэлэлцсэн байна. Мөн хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Солонгосын хойгийн аюулгүй байдлыг хангах талаар тэд ярилцжээ.