БНХАУ-ын Ханжоу хотоос Вэньжоу чиглэлийн хурдны галт тэрэг осолдсоны улмаас 32 хүн нас барж, 100 гаруй хүн бэртэж гэмтсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв. Ослын газарт ажиллаж буй аврагчдын мэдээлснээр галт тэрэгний хоёр вагон замаас гарч 20 метр өндөр хавцал руу унахдаа бусдыгаа араасаа чирсэн аж. Мөн гэрчүүдийн ярьснаар галт тэргэн дээр аянга буусан байна. Гэмтэж бэртсэн хүмүүсийг ойролцоох хотын эмнэлэгт хүргэж, тусламж үзүүлж байгаа аж.