17 настай Жастин Бибер сүүлийн үед хөлбөмбөгт хорхойсох болжээ. Тэрбээр Дэвид Бекхэмээр хичээл заалгаж эхэлсэн байна. Үүнийхээ хариуд дуучин хүү хөлбөмбөгчний гурван хүүхдэд зориулсан ямар нэгэн арга хэмжээнд дуулахаар болжээ. “Дэвид бол гайхалтай аав. Тэрбээр хүүхдүүдээ аз жаргалтай байлгахын төлөө бүхнийг хийдэг. Тэр надад гэрт нь очиж тоглох санал тавьсан” хэмээсэн Бибер найз бүсгүй Селена Гомесийн хамт дуулахаа ч амласан гэнэ.
Э.ХАНА