Конгод нутагладаг мандрилл зүйлийн сармагчин саваа мөчир ашиглан хумсаа янзалж, гоёдог тухай Их Британийн Даремийн их сургуулийн эрдэмтэд мэдээлжээ. Тэдгээр амьтан мөчрийг хальс, наалдамхай бодисоос нь цэвэрлэж, хөлийн хумсан дахь хирээ арилгах, илүүдэл арьсыг нь авахдаа ашигладаг гэнэ. Тус улсын амьтны хүрээлэнгийнхэн мандриллуудыг хагас жилийн турш ажигласны дүнд тэрхүү зан үйлийг илрүүлсэн аж. Түүнчлэн тэд уг саваа модоор чихээ цэвэрлэдэг гэнэ. “Сармагчнаас хүн үүсэх үйл явц үүнтэй тун төстэй байсан гэж бид таамагласан. Энэ бол хэсэг амьтны зан үйл төдийгүй хүн төрөлхтний хөгжлийн түүх” хэмээн амьтан судлаач Рикардо Пансини BBC-д мэдээлсэн байна.
Б.ОЮУТАН